MHT

ЭЕШ-Д Бэлтгэх Даалгавар

2012-01-17 15:16

ЭЕШ-Д Бэлтгэх Даалгавар Холимог тест 1 1. Агаарын ихэнх хувийг эзэлдэг хийн атомын гадаад давхрааны электроны томъёог ол. а. 1s22s22p3 б. 3s23p3 в. 1s22p3 г. 2s22p3 2. Ижил тооны электроны түвшинтэй элементийн атомууд ......... байрлана. а. Үелэх системийн нэг бүлэгт б. Үелэх системийн нэг үед в. Үелэх системийн нэг нүдэнд г. Үелэх системийн нэг эгнээнд 3. Ne0, Na+ , F- зэрэг жижиг хэсгүүд юугаар ижил вэ? а. Массын тоо б. Электроны тоо в. Нейтроны тоо г. Протоны тоо 4. P2O5-SiO2-Al2O3-MgO гэсэн эгнээний дагуу оксидуудын шинж хэрхэн өөрчлөгдөх вэ? а. Суурийн шинжээс хүчлийн шинж рүү б. Хүчлийн шинжээс суурийн шинж рүү в.Суурийн шинж амфотер шинж рүү г.Амфотер шинжээс хүчлийн шинж рүү 5. Ортофосфорын хүчил дэх фосфорын валент чанар ба исэлдхүйн хэм тус тус ямар байх вэ? а. lll, +3 б. lll, +5 в. Y, +3 г. Y, +5 6. Бодисын ямар шинж чанар атомын нийлмэл бүтэцтэй болохыг нотолдог вэ? а. Цахилгаан дамжуулах чанар б. Цацраг идэвхт чанар в. Идеаль хийн тэлэлт г. Диффузи 7. Ямар жижиг хэсэг электрон донор байж чадахгүй вэ? а. Н+ б. Н- в. ОН* г. Cl- 8. Атомын цөмийг анх хэн илрүүлсэн вэ? а. Ж.Томсон б. Э.Резерфорд в. Г.Мозли г. У.Крукс 9. Ямар жижиг хэсэг электроноосоо олон протон агуулах вэ? а. Натрийн атом б. Натрийн ион в. Хүхрийн атом г. Сульфид-ион 10. Хромын гурав гэсэн цэнэгтэй катионд хэдэн электрон ба нейтрон байх вэ? а. 21 ба 28 б. 24 ба 28 в. 27 ба 52 г. 24 ба 24 11. 3s орбиталь дээд тал нь хэдэн электронтой байх вэ? а. 1 б. 2 в. 6 г. 8 12. Устөрөгчийн молекулд ямар төрлийн холбоо үүсдэг вэ? а. Устөрөгчийн б. Туйлт биш ковалентын в. Туйлт ковалентын г. Ионы 13. Үндсэн төлөвт байгаа азотыг атомын электрон бүрхүүлийн 2p дэд түвшинд хэдэн электрон байх вэ? а. 5 б. 3 в. 7 г. 1 14. Дараах ионуудын аль нь инертийн хийн электрон багууламжтай байх вэ? а. S2- б. Ne+ в. Fe2+ г. Cr3+ 15. 16 протон ба 18 электрон бүхий жижиг хэсгийг олж заана уу? а. Ar б. S в. S2- г. S2+ 16. N-P-As-Sb-Bi гэсэн эгнээний дагуу элементүүдийн металл шинж хэрхэн өөрчлөгдөх вэ? а. Багасна б. Ихэснэ в. Өөрчлөгдөхгүй г. Эхлээд багасч, дараа нь ихэснэ 17. Гол квантын тоо нь дөрөвтэй тэнцүү энергийн түвшинд дээд тал нь хэдэн электрон байх вэ? а. 2 б. 18 в. 8 г. 32 18. Ижил тооны валентын электрон бүхий элементийн атомууд............... байрлана. а. Үелэх системийн нэг бүлэгт б. Үелэх системийн нэг үед в. Үелэх системийн нэг нүдэнд г. Үелэх системийн нэг эгнээнд 19. Дор өгөгдсөн элементүүдийн атомуудын аль нь хамгийн их радиустай байх вэ? а. Mg б. Ca в. Sr г. Br 20. Үелэх системийн хажуугийн дэд бүлгийн элементүүдийг хөх өнгөөр тэмдэглэсэн байдаг. Эдгээр нь ямар элементүүд вэ? а. S-элементүүд б. P-элементүүд в. D-элементүүд г. F-элементүүд 21. Ямар бодисын молекул дахь холбоо донор-акцепторын механизмаар үүсэх вэ? а. О2 б. CF4 в. СН4 г. NH4Cl 22. Аливаа бодис нь даралт, температураас хамаарч ......... гэсэн дөрвөн төлөвт оршино. а. хатуу, шингэн, хий, изотропи б. хатуу, шингэн, хий, уур в. хатуу, шингэн, зуурмаг, хий г. хатуу, шингэн, хий, плазм 23. Дор өгөгдсөн элементүүдээс аль нь кальцитай төстэй химийн шинж үзүүлэх вэ? а. C б. Na в. K г. Sr 24. 114 гэсэн дэс дугаартай элемент ямар элементтэй төстэй шинжийг үзүүлж болох вэ? а. Pt б. Pb в. As г. Hg 25. Хэрэв үелэх системийн lY үеийн Y эгнээнд байрладаг Х элемент хүчилтөрөгчтэй ХО2 гэсэн томъёотой оксид үүсгэдэг бол түүний валент хэд байх вэ? а. ll б. lll в. Y г. lY 26. Yll А бүлгийн элементүүдийн дэс дугаар ихсэхэд тэдгээрийн үүсгэх дан бодисуудын буцлах температур хэрхэн өөрчлөгдөх вэ? а. Нэмэгдэнэ б. Багасна в. Өөрчлөгдөхгүй г. Эхлээд нэмэгдэж, дараа нь буурна 27. Атомын массын тоо юуг заадаг вэ? а. Харьцангуй атом массыг б. Атомын массыг в. Цөмийн цэнэгийг г. Протон ба нейтроны тооны нийлбэрийг 28. N2O5 –SiO2-Sb2O3- BiO3 гэсэн эгнээнд оксидуудын хүчлийн шинж................ а. Ихэснэ б. Багасна в. Өөрчлөгдөхгүй г. Эхлээд ихэсч, дараа нь багасна 29. Атомын исэлдхүйн хэм юуг заадаг вэ? а. Тухайн атомын молекулдаа үзүүлэх валентын тоо б. Тухайн атомын молекулдаа үзүүлэх химийн холбооны тоо в. Тухайн атомын химийн холбоонд оролцож байгаа электронуудаа хэрхэн эзэмшиж байгаагаас хамаарч уг атомд илрэх цахилгаан цэнэгийн хэмжээ г. Тухайн атомын исэлдэх потенциал 30. Дор өгөгдсөн элементүүдээс аль нь НЭО4 гэсэн найрлагатай хүчлийг үүсгэх вэ? а. Астат б. Рений в. Фтор г. Селен 31. Инертийн хийн элементийн атомуудын нэгдлүүдэдээ үзүүлэх хамгийн доод ба дээд исэлдхүйн хэмүүд нь ямар байх вэ? а. 0, +2 б. -8, +8 в. 0, +8 г. Инертийн хийнүүд химийн нэгдэл огт үүсгэхгүй 32. Хэрэв Х элемент Х2O5 гэсэн дээд оксид үүсгэдэг бол түүний устөрөгчит нэгдэл ямар томъёотой байх вэ? а. ХН5 б. H2X в. X3H г. NH3 33. Хэрэв элементийн дээд оксидын томъёо ЭО3 , түүний устөрөгчит нэгдэл 2.47% Н2 агуулдаг бол тэр нь ямар элемент байсан бэ? а. S б. Se в. Te г. Po 34. Дараах атомуудын аль нь хамгийн бага радиустай вэ? а. Al б. P в. S г. Cl 35. 35Cl17 гэсэн тэмдэглэгээнд 35 ба 17 гэсэн тоонууд юуг илэрхийлдэг вэ? а. Протоны ба нейтроны нийлбэр б. Массын тоо ба цөмийн цэнэг в. Атом масс, байр, дугаар г. Электроны тоо, валентын электрон 36. Химийн холбоо гэж юу вэ? а. Молекулуудын хоорондын харилцан үйлчлэлцэл б. Молекулыг үүсгэж байгаа атомуудын хоорондох харилцан үйлчлэлцэл в. Атом, молекулуудын хоорондын харилцан үйлчлэлцэл г. Атомуудын цөмүүдийн хоорондох цахилгаан таталцал 37. Химийн холбоо үүсэх шалтгаан: а. Электронуудын таталцал б. Атомуудын электроны гадаад давхраагаа дүүргэх эрмэлзэл в. Атомын цөмүүдийн харилцан үйлчлэл г. Электроны үүлний давхцал 38. Усны молекулд хэдэн электрон агуулагдах вэ? а. 10 б. 3 в. 18 г. Ерөөсөө электрон байхгүй 39. Химийн холбоо тасрах үед ............. а. Энерги ялгарна б. Энерги шингээгдэнэ в. Энргийн өөрчлөлт гарахгүй г. Дулаан ялгарна 40. Ямар элементийн атомуудын хооронд ковалент холбоо үүсэх вэ? а. Металлын атомуудын хооронд б. Металл ба металл биш элементүүдийн атомуудын хооронд в. Устөрөгчийн атом ба бусад элементүүдийн атомуудын хооронд г. Металл биш элетентүүдийн атомуудын хооронд 41. Хүчилтөрөгчийн молекул дахь электронуудаас хэд нь химийн холбоо үүсгэхэд оролцохгүй вэ? а. 4 б. 12 в. 16 г. Бүгд оролцоно 42. Ямар эгэл хэсгийн тоо цөмийн цэнэгийн хэмжээг тодорхойлдог вэ? а. Электроны тоо б. Нейтроны тоо в. Протоны тоо г. Протон ба нейтроны тооны нийлбэр 43. Зөвхөн ковалент холбоо бүхий хос молекулуудыг олж заа. а. NaCI, HCI б. CO2, PbO2 в. CH3Cl, CH3ONa г. SO2, NO2 44. Бодисын ямар төлөвийг плазм төлөв гэх вэ? а. Саармаг болон ионжсон жижиг хэсгүүд ба чөлөөт электронуудаас тогтсон хийн төлөв б. Бүрэн ионжсон хийн төлөв в. Аморф төлөв г. Шингэн талстын төлөв 45. Туйлт ковалент холбоо бүхий туйлт молекулыг олж заа. а. Н2 б. Н2O в. СO2 г. CF4 46. Хлортустөрөгчийн молекулд ............ үүснэ. а. Сигма холбоо б. холбоо в. Сигма ба пи холбоо г. 2 пи холбоо 47. Аммиакын молекулд ямар төрлийн химийн холбоо үүсдэг вэ? а. Донор-акцепторын б. Устөрөгчийн в. Туйлт ковалентын г. Ионы 48. Азотын молекулд .............. үүснэ. а. 3 сигма холбоо б. 2 сигма ба 1пи холбоо в. 3 пи холбоо г. 1 сигма ба 2 пи холбоо 49. Ямар элементийн атомуудын хооронд ионы холбоо үүсэх вэ? а. C ба F б. C ба N в. Na ба F г. Li ба Ca 50. Ямар бодисуудын молекулуудын хооронд устөрөгчийн холбоо үүсэх вэ? а. CH4 б. CH3OH в. NH4Cl г. CH3COONa 51. Ямар нэгдэл ионы ба ковалент холбоог зэрэг агуулах вэ? а. ClF б. SO2 в. NaCl г. NaCN 52. Элементийн атомын исэлдхүйн хэм ба валент чанар хоёр ямар үед тохирдог вэ? а. Элементийн атомын исэлдхүйн хэм валент чанараас үргэлж бага байна б. Элементийн атомын исэлдхүйн хэм ба валент чанар нийлмэл бодисуудын хувьд тохирох бөгөөд дан бодисууд дээр зөрдөг в. Элементийн атомын исэлдхүйн хэм валент чанараас үргэлж их байна г. Исэлдхүйн хэм ба валент чанар хоёр ижил утгатай 53. Доорхи нэгдлүүдийн алинд нь хромын исэлдэхүйн хэм +6 байх вэ? а. KCrO2 б. Na2Cr2O7 в. Cr2O3 г. Cr2(SO4)2 54. Усны молекул дахь хүчилтөрөгчийн атом ямар хэлбэрийн эрлийзжлэлийн төлөв байдалд оршдог вэ? а. sp3 б. sp2 в. sp г. Эрлийзжлэлд орохгүй 55. Шингэн бодисууд нь хийтэй адил ................ а. хялбархан шахагдана б. тодорхой хэлбэр дүрсгүй в. тодорхой хувийн эзэлхүүнтэй г. хоорондоо сайн холилдохгүй 56. Элементийн дэс дугаар 29. Энэ элементийн атом хэдэн электрон давхраатай байх вэ? а. 1 б. 2 в. 3 г. 4 57. Хатуу бодисын жижиг хэсгүүдийн хооронд ямар химийн холбоо үүсдэг вэ? а. Металлын б. Ковалентын в. Ионы г. Дээр дурьдсан бүх химийн холбоо үүснэ 58. Атомын валент чанар юугаар тодорхойлогддог вэ? а. Тухайн элементүүдийн атомын нэгдлүүдэдээ үүсгэж болох химийн холбооны тоо б. Тухайн элементийн атомын исэлдхүйн хэм в. Тухайн элементийн атомын алдсан ба авсан электроны тоо г. Тухайн атомын инертийн хийтэй адил электронт байгууламжтай болоход шаардагдах электроны тоо 59. Атом юунаас тогтох вэ? а. Протон ба нейтрон б. Молекул в. Цөм ба электрон бүрхүүл г. Нуклонууд 60. Бүх хатуу бодисыг дотор нь ....... гэж хоёр хуваана. а. хэврэг ба зөөлөн б. энгийн ба нийлмэл в. аллотропи ба полиморф г. талст ба аморф Дараах бодлогуудыг цэгцтэй цэвэр нямбай бичиж бодно уу! 23,2 мл нэрмэл ус бүхий цилиндэрт 30,4 г алтны сорьцыг хийж живүүлэхэд усны эзэлхүүн 24,8 мл болтлоо дээшилжээ. Алтны хувийн жинг бодож ол. 1,4 атм даралт ба 250C температурт байгаа нэгэн хийн нягт 7,5 г/л бол түүний томъёог тогтооно уу? Холимог тест 2 1. Атомын цөмийг анх хэн илрүүлсэн вэ? A. Ж.Томсон B. Э.Резерфорд C. Г.Мозли D. У.Крукс 2. Цэгийн оронд тохирох хариултыг нөхөж бичээрэй. Архины спиртийн найрлаганд.......... гэсэн функциональ бүлэг агуулагддаг. A. Кетон B. Карбоксил C. Карбониль D. Гидроксид 3. Атом юунаас тогтох вэ? A. Протон ба нейтрон B. Молекул C. Цөм ба электрон бүрхүүл D. Протон ба электрон бүрхүүл 4. Дараах атомуудын аль нь хамгийн бага радиустай вэ? A. Хөнгөнцагаан B. Фосфор C. Хүхэр D. Хлор 5. Атомын массын тоо юуг заадаг вэ? A. Харьцангуй атом массыг B. Атомын массыг C. Протон ба нейтроны тооны нийлбэр D. Цөмийн цэнэгийг 6. Атомын шинж юугаар тодорхойлогдох вэ? A. Атом масс B. Электроны тоо C. Цөмийн цэнэгийн хэмжээ D. Цөмийн масс 7. Таны ахуй амьдралд хэрэглэгддэг бодисуудаас ямар нь ханасан нүүрс-устөрөгчдийг илүү ихээр агуулдаг вэ? A. Саван B. Резин C. Бензин D. Ургамлын тос 8. Анги хоорондын изомери болох хосыг олно уу. A. Карбон хүчил ба кетон B. Нэг ба хоёр атомт спирт C. Альдегид ба кетон D. Нэг атомт спирт ба фенол 9. Шүдэнз зурж асаахад урвалын ямар онцлог шинж тэмдэг үзүүлэх вэ? A. Дулаан шингээх B. Хэлбэр дүрс өөрчлөгдөх C. Гэрэл цацрах D. Шатах 10. Усны молекул хоорондын химийн холбоог тодорхойл. A. Устөрөгчийн B. Ковалентын C. Ионы D. Донор- акцепторын 11. Сүү гашлах нь урвалын ямар онцлог шинж тэмдэг үзүүлэх вэ? A. Дулаан ялгарах B. Өнгө хувирах C. Тунадас буух D. Хий ялгарах 12. Элементүүдийн атомуудын ямар шинж нь үелэн өөрчлөгддөг вэ? A. Атомын цөмийн цэнэг B. Харьцангуй атом масс C. Атомын энергийн түвшний тоо D. Атомын энергийн гадна талын түвшин дэх электроны тоо 13. Үелэх системийн YII бүлгийн үндсэн дэд бүлгийн элементийн дээд оксид болон гидроксид нь дараах хэлбэртэй: A. Э2O5 ба H3ЭO4 B. Э2O7 ба HЭO4 C. ЭO3 ба H2ЭO4 D. ЭO2 ба H2ЭO3 14. Ижил тооны электроны түвшинтэй элементийн атомууд ......... байрлана. A. Үелэх системийн нэг бүлэгт B. Үелэх системийн нэг нүдэнд C. Үелэх системийн нэг үед D. Үелэх системийн нэг эгнээнд 15. Анги хоорондын изомери болох хосыг олно уу. A. Альдегид ба карбон хүчил B. Энгийн эфир ба кетон C. Этилегликоль ба глицерин D. Карбон хүчил ба нийлмэл эфир 16. Цэгийн оронд тохирох хариултыг нөхөж бичээрэй. Тосны найрлаганд.......... ордог. A. Цууны хүчил B. Доод карбон хүчил C. Аминхүчил D. Пальмитиний хүчил 17. Эслэгийн бүрэн гидролизын бүтээгдэхүүнээр ямар нэгдэл үүсэх вэ? A. Сахароз B. Ветта глюкоз C. Мальтоз D. Альфа глюкоз 18. Дараах хоёр багана дахь өгөгдлийг тохируулна уу. Химийн томъёо Бодисын нэр 1. CO а. хүнсний сод 2. СН3СООН б. угаарын хий 3. NaHCO3 в. цууны хүчил 4. NaOH г. идэмхий натри A. 1б, 2в, 3г, 4а B. 1б, 2в, 3а, 4г C.1а, 2в, 3б, 4г D.1а, 2г, 3в, 4б 19. Үелэх системийн IY бүлгийн үндсэн дэд бүлгийн элементийн дээд оксид болон гидроксид нь дараах хэлбэртэй: A. ЭO2 ба H2ЭO3 B. Э2O3 ба H3ЭO3 C. Э2O5 ба H3ЭO4 D. ЭO3 ба H2ЭO4 20. Аягатай цайнд хийсэн саахар гидролизд ордоггүйг юугаар баталж болох вэ? A. Мөнгөн толины урвалд үл орох байдлаар B. Шохойн сүүтэй урвалд орох байдлаар C. Индикаторын өнгөний өөрчлөлтөөр D. Саахарын гидролизын бүтээгдэхүүний исэх үед СО2 үл ялгарах байдлаар нь 21. Усны молекул дахь атомууд холбогдох химийн холбоог тодорхойл. A. Устөрөгчийн B. Ковалентын C. Ионы D. Донор- акцепторын 22. Үелэх системийн Y бүлгийн үндсэн дэд бүлгийн элементийн дээд оксид болон гидрид нь дараах хэлбэртэй: A. Э2O7 ба HЭ B. ЭO3 ба H2Э C. Э2O5 ба ЭH3 D. ЭO2 ба ЭH5 23. Өтөг бууц ялзрах нь урвалын ямар онцлог шинж тэмдэг үзүүлэх вэ? A. Дулаан ялгарах B. Төлөв байдал өөрчлөгдөх C. Тунадас буух D. Хий ялгарах 24. Цэгийн оронд тохирох хариултыг нөхөж бичээрэй. Уургийн найрлаганд.......... ордог. A. d-амин хүчил B. b-амин хүчил C. a-амин хүчил D. g-амин хүчил 25. Дараах хоёр багана дахь өгөгдлийг тохируулна уу. Химийн томъёо Бодисын нэр 1. CO2 а. шоргоолжны хүчил 2. НСООН б. нүүрс 3. Na2CO3 в. хужир 4. C г. нүүрсхүчлийн хий A. 1б, 2в, 3а, 4г B. 1г, 2а, 3в, 4б C.1а, 2в, 3б, 4г D.1а, 2г, 3в, 4б 26.Усны молекул ямар бүтэцтэй вэ? A. Өнцгөн B. Шугаман C. Тетраэдр D. Тригональ 27. Цаас шатах нь урвалын ямар онцлог шинж тэмдэг үзүүлэх вэ? A. Дулаан шингээх B. Өнгө хувирах C. Гэрэл шингээх D. Төлөв байдал өөрчлөгдөх 28. 114 гэсэн дэс дугаартай элементтэй төстэй шинжийг үзүүлэхвэ? A. Цагаан алт B. Мөнгөн ус C. Мышъяк D. Хартугалга 29. Дараах хоёр багана дахь өгөгдлийг тохируулна уу. Химийн томъёо Бодисын нэр 1. H2O а. шохойн чулуу 2. Ca(ClO)2 б. алмаз 3. CaCO3 в. хлорын шохой 4. C г. ус A. 1г, 2в, 3а, 4б B. 1в, 2б, 3г, 4а C.1г, 2в, 3б, 4а D.1а, 2г, 3в, 4б 30. Цэгийн оронд тохирох хариултыг нөхөж бичээрэй. Ацетоны найрлаганд.......... гэсэн функциональ бүлэг агуулагддаг. A. Кетон B. Карбоксил C. Карбониль D. Гидроксид 31. Байцааны салат хийдэг уксусны гомолог аль нь вэ? A. Пропаноль B. Пропаналь C. Прапон хүчил D. Пропанон 32. Үелэх системийн YI бүлгийн үндсэн дэд бүлгийн элементийн дээд оксид болон гидроксид нь дараах хэлбэртэй: A. Э2O7 ба HЭO4 B. ЭO3 ба H2ЭO4 C. Э2O5 ба H3ЭO4 D. ЭO2 ба H2ЭO3 33. Цардуулын молекул ямар моносахаридын молекулуудын үлдэгдлээс тогтдог вэ? A. Альфа глюкоз B. Ветта глюкоз C. Фруктоз D. Манноз 34. Усны молекул дахь химийн холбоог тодорхойл. A. 2ш сигма, 1 ш пи B. 1ш сигма C. 1ш сигма, 1ш пи D. 2 ш сигма 35. Дараах хоёр багана дахь өгөгдлийг тохируулна уу. Химийн томъёо Бодисын нэр 1. C12H22O11 а. хөө 2. NaCl б. хоолны давс 3. CaSO4•2H2O в. сахар 4. C г. гипс A. 1г, 2б, 3в, 4а B. 1в, 2б, 3г, 4а C.1г, 2в, 3б, 4а D.1а, 2г, 3в, 4б 36. Хумсны лак арилгадаг органик уусгагч болох ацетоны гомолог аль нь вэ? A. Бутаноль B. Бутаналь C. Бутанон D. Бутан хүчил 37. Дараах өгөгдлийг ашиглан даалгавруудыг гүйцэтгээрэй. Шатахын энтальпи (ккал/моль) Ацетилен -311 Этан -373 Үүсэхийн энтальпи (ккал/моль) Нүүрс хүчлийн хий -94 Усны уур -58 Даалгавар: · Ацетилений үүсэхийн энтальпи ( Н=ab)-ыг бодож олно уу.(1оноо) · Этаны үүсэхийн энтальпи ( Н=cd)-ыг бодож олно уу.(1оноо) · Хэвийн нөхцөлд байгаа 11,2л ацетиленээс этан гарган авахад хичнээн ккал дулаан (Q=ef) ялгарахыг тооцоолно уу.(2оноо) 38. 0,5 моль 200 мл Х(ОН)2-ийн уусмал (g=1,0г/мл) бэлтгэхийн тулд 5,6 г ХО бодисыг усанд уусгажээ. Даалгавар: · Х элементийн харьцангуй атом масс (Ar=ab)-ыг олно уу.(1оноо) · ХО бодисын харьцангуй молекул масс (Mr=cd)-ыг олно уу.(1оноо) · Х(ОН)2-ийн уусмалын процентийн концентраци (C%=ef)-ийг бод.(1оноо) · Х(ОН)2-ийн уусмал дээр 50 мл ус нэмэхэд шинээр үүсэх уусмалын нормаль концентраци (CN=gh)-ийг тооцоолно уу. (1оноо) 39. Дараах өгөгдлийг ашиглан даалгавруудыг гүйцэтгээрэй. Шатахын энтальпи (ккал/моль) Ацетилен -311 Бензол -790 Үүсэхийн энтальпи (ккал/моль) Нүүрс хүчлийн хий -94 Усны уур -58 Даалгавар: · Ацетилений үүсэхийн дулаан ( Н=ab)-ыг бодож олно уу.(1оноо) · Бензолын үүсэхийн дулаан ( Н=cd)-ыг бодож олно уу.(1оноо) · Хэвийн нөхцөлд байгаа 2,016л ацетиленээс бензол гарган авахад хичнээн ккал дулаан (Q=ef) ялгарахыг тооцоолно уу.(2оноо) 40. 1,6 г Х газрын шүлтийн металлыг 198,48 мл усанд уусгахад хэвийн нөхцөлд 0,896 л устөрөгч ялгарчээ. Даалгавар: · Х металлын харьцангуй атом масс (Ar=ab)-ыг олно уу. (1оноо) · Х металлын гидроксидын молекул масс (Mr=cd)-ыг олно уу. (1оноо) · Үүссэн уусмалын процентийн концентраци (C%=ef)-ийг бодож ол. (1оноо) · Үүссэн уусмалын нягт d=1г/мл гэвэл молийн концентраци (CN=gh)-ийг тооцоолно уу. (1оноо)

Like | Нийтэлсэн : DJ | Уншсан (423) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. хй хй :
    2012-11-12 20:36